ТУХН-ийн орнуудын удирдагчид өнөөдөр Кишиневт дэлхийн хямарлыг даван туулах хамтарсан арга хэмжээг хэлэлцэнэ. Энэ нь дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байна. ТУХН-ийн орнуудын удирдагчид 20 орчим баримт бичгийн төслийг сайшаах юм. Москва оросын даргалах үзэл баримтлалыг танилцууллаа. ТУХН-ийн улсуудын орон зайд эрдэм шинжилгээ-технологи болон инновацийн хамтын ажиллагааг нэвтрүүлэх нь тэргүүн зэргийн сэдэв юм. Үүнээс гадна Орос улс фашист Германыг ялсны 65 жилийн ойг тохиолдуулан ёслолын ажиллагаанд бэлтгэхэд онцгой анхаарал хандуулах бодолтой байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Кишинев хотноо Азербайжан, Арменийн ерөнхийлөгч нартай гурван талын уулзалт хийнэ. Дээд хэмжээний уулзалтад Казахстан, Узбекистан, Тажикистан, Туркмений ерөнхийлөгч нар янз бүрийн шалтгаанаар ирэхгүй. Кишиневт болж байгаа ТУХН-ийн улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Молдавийн шинэ удирдлагын “дорнын” анхны бодлого болж байна. Тус бүгд найрамдах улсын удирдлага хямаралд өртсөн бүгд найрамдах улсад тусламж үзүүлэх Европын Холбооны удирдлагын төлөөлөгчидтэй Брюссель хотноо яриа хэлэлцээ хийсэн. Одоо тэд энэ сэдвийг ТУХН-ийн орнуудын ажил нэгт нөхөдтэй хэлэлцэнэ.