Чингис хааны удам угсааг хайхаар Хөвсгөл нуурын орчимд малтлага хийсэн орос-монголын экспидицийн ажил энэ жил амжилттай өрнөлөө. Тэд төдий л удаан малтлага хийгээгүй ч, эрдэм шинжилгээний хувьд үр бүтээлтэй ажиллаа. Эрхүү хотын улсын техникийн их сургуулийн түүхийн тинхимийн түүхийн ухааны доктор, профессор Артур Харинский манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьж байна.  Бид 3 цогц булш илрүүлсэн. Нэг булшийг эрт дээр цөлмөсөн байсан. Бид араг яс, эмээлийн олом олсон. 10-12-р зуунд хамаарах нөгөө булш хүүхдийнх байсан тул тэнд эд зүйл байгаагүй. Хүүхдэд өөрийн гэсэн өмч байдаггүй тул хойд насанд нь эд зүйлгүй үддэг байжээ. Томоохон булш малтах үеэр эрдэмтдэд аз тохиосон. Нутгийн эртний эд зүйл хайгчид өнгөрсөн жил энэ булшийг цөлмөсөн тул археологичид онгичиж, малтсан булшийг судалсан. Тэд энэ улиралд тэр хавийг сайн судалсны дүнд шинэ чулуун зэвсгийн үеийн бууц илрүүлсэн байна. Энэ олдворын талаар Артур Хринский ийнхүү ярьж байна.  Монголын ажил нэгт нөхдөд энэ их сайхан мэдээ байлаа. Монголын нутаг дэвсгэрээс шинэ чулуун зэвсгийн үеийн хөшөө, дурсгал маш цөөхөн олдсон байдаг. Энэ юун булш болохыг эцэст нь тогтоосон. Анхандаа энэ шинэ чулуун зэвсгийн үеийн булш байсан. Хожим хүрэл зуунд энэ газар хэрэгсүүр байгуулсан. Дараа нь түрэгийн үед энэ газар эрэгтэйчүүдийг оршуулж, мөн олз хайгчдын цөлмөсөн тэр газар магадгүй эмэгтэйчүүдийг нутаглуулж байжээ. Хэдэн мянган жилийн турш янз бүрийн соёлтой ард түмэн энэ газар өвөг дээдсээ нутаглуулж байсан байж таарч байна. Экспидицийн гишүүд Хөвсгөлийн хойд хэсэгт малтлага хийсний дараа судалгааны маршрутын ойролцоо орших хамгийн сонирхолтой хөшөө дурсгалыг сонирхож, Монгол орноор аялсан юм. Эрхүү хотын улсын техникийн их сургуулийн түүхийн тинхимийн түүхийн ухааны доктор, профессор Артур Харинский үргэлжлүүлэн ярихдаа,  Бид хэд хэдэн хиргэсүүр орших томоохон цогцолборт очсон. Сүг зураг бүхий хэд хэдэн чулууг судалж, өнөө хир хөшөө дурсгалын картанд оруулаагүй сүг зураг бүхий шинэ чулуу хүртэл илрүүлсэн. Үүнээс гадна бид хэмжээгээрээ гайхагдах хүннүгийн булшид очсон. Хүннүгийн үед маш том оршуулгын цогцолбор барьдаг байв. 7-10 метрийн гүн нүх ухаж, доош буухад эвтэйхэн болгож, ёроолд нь тасалгаа хийж, дээрээс нь чулуугаар тагладаг байв. Чулууг хайш яаш бус хананцар шиг торон хээ гарган тавьдаг байв. Бид Чингис хааны эзэнт улсын нийслэл Хархоринд очиж, тал нутгийн их эзэн хааны хүү Өгөөдэйн ордоны үлдэгдлийг судалсан. Эцэст нь Чингис хааны шороон даланг малтах эрдэм шинжилгээний томоохон судалгааг энэ жил үргэлжлүүллээ. Эрхүү хотын улсын техникийн их сургуулийн түүхийн тинхимийн түүхийн ухааны доктор, профессор Артур Харинский ийнхүү ярьж байна.  Монголын зүүн хойд хэсэг, Хятад, мөн Өвөр байгальд суваг, далан зэрэг бэхэлтийн маш сонирхолтой байгууламж байдаг. Энэ газрын томоохон бүх байгууламжийг Чингис хааны нэртэй уламжлал ёсоор холбодог. Энэ далан ч энэ жишгээс гажсангүй. Байгууламж монголын байлдан дагуулалтаас нэлээд эрт Ляо эзэнт улсын үед хамаарч байгааг эхний судалгаагаар тогтоосон. Хятад, Төв Азийг эзэлсэн киданичүүд энэ эзэнт улсыг байгуулжээ. Тэд нутгийн хойд хэсгийн аюулгүй байдлыг хангах үүднээс бэхлэлтийн ийм систем байгуулсан байна. Энэ далан ямар нэг ачаалал үүрэх бус зөвхөн хязгаарлах систем байсан гэсэн бодол байна. Өнгөрсөн жил бид Чит муж дахь Чингис хааны даланг судалж эхэлсэн. Энэ жил түүхчдийн нэрлэдэгээр монголчуудын үеийн бууцыг малтаж эхэлсэн. Энэ нь язгууртнууд сууж байсан ордон маягийн байгууламж юм. Энэ бууц Алистуйн аманд байдаг. Энэ ордон Чингис хааны удмын хүмүүсийн нэг түүний ач хүү Исүнхэйн ордон гэж бид үзэж байна. Археологичид бууцын ойролцоо байсан хиргэсүүр илрүүлсэн. Магадгүй тэнд Алистуд оршин сууж байсан хүмүүсийг нутаглуулсан байж болох юм. Энэ ягаад ийм чухал байна вэ? Оросын эрдэмтэд генетикийн материал бүрдүүлж, Чингис хааны удам угсааг судлах сайхан боломж билээ. Өнөө хир язгууртан хүний ийм булш олдоогүй юм. Хэрэв Исунхэйн булшийг илрүүлбэл эрдэм шинжилгээний дорвитой нээлт болно. Та бүхэн Эрхүү хотын улсын техникийн их сургуулийн түүхийн тинхимийн түүхийн ухааны доктор, профессор Артур Харинскийтэй хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>