“Газпром” компани ирэх жил Украинд нийлүүлэх хийн хэмжээг бууруулахгүй гэж Оросын “Газпром” компанийн удирдах дарга Алексей Миллер хэллээ. Украин 9-р сард төлбөрөө цаг хугацаандаа бүрэн төлсөн гэж тэр хэлэв. “Газпром” болон түнш орнуудын харилцаанд ямар нэг бэрхшээл гарахгүй, гэрээгээ сахин биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Миллер илэрхийлэв. Оросоос авах хийн төлбөрт Украин ОУВС-аас зээл авсан тул хийн төлбөрийг бүрэн төлөх ёстой. Үүний зэрэгцээ “Газпром” компани ирэх жил Белоруст нийлүүлэх хийн үнийн тохиролцоог өөрчлөх бодолгүй байгааг Миллер мөн давтан хэлсэн юм. Талууд үүнийг шат шатаар нэмэгдүүлэхээр тохиролцсоныг тэр сануулав. Белорусын тал хийн үнийг энэ оны түвшинд үлдээхийг хүссэн тухай урьд мэдэгдсэн юм.