“АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев нар саяхан Нью-Йорк хотод уулзсан, мөн Москвад 7-р сард болсон дээл хэмжээний уулзалтыг хөгжүүлэх” үүднээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Орос улсад айлчилна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Филипп Кроули Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Орос улсын нийслэлд болох яриа хэлэлцээний үеэр БНАСАУ болон Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал, эрчим хүчний асуудал, Стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээг бэлтгэх, Орос, АНУ-ын хоёр талын ерөнхийлөгчийн комиссийн ажил зэргийг хэлэлцэнэ. Цагаан ордны өмнөх төлөвлөгөөнд саяхан өөрчлөлт оруулснаар АНУ, Орос улс пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлаар хамтран ажиллах боломжтой гэж Кроули хэллээ. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн Польш, Чехид хийх айлчлал “намжаах” шинжтэй байна гэж Кроули Чехийн сэтгүүлчийн тавьсан асуултанд хариулав. Хиллари Клинтон Москвад айлчлахын өмнөЛондон, Дублин, Белфастад айлчилна.