Бүх орны энхийн зорилгоор атом ашиглах хууль ёсны эрхийг хангах, үүний зэрэгцээ цөмийн технологийг “түгээхээс” сэргийлэхийг ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэрээс мэдэгдэв. Атомын эрчим хүчний дэлхийн дэд бүтэц байгуулах оросын санаачилгын тухай ярьж байна. Энэ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийн шаардлагыг найдвартай сахин биелүүлэх замаар сонирхогч бүх тал атомын эрчим хүчийг тэгш хүртэх боломжтой юм. Орчин үеийн ертөнц ноцтой зөрчилтэй тулгарлаа. Нэг талаас эрчим хүчний хомсдлыг арилгахад атомын эрчим хүч хэрэгтэй. Нөгөө талаас энэ технологийг хөгжүүлснээр үл дэлгэрүүлэх дэглэмийг зөрчихөд хүргэж байна. Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургуулийн зэвсэг хураах, зөрчлийг зохицуулах хэлтсийн дарга Александр Пикаев олон улсын хамтын нийгэмлэгийн түгшиж байгааг ийнхүү ярьж байна. 1968 онд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний дагуу цөмийн орнууд атомын эрчим хүчний үр шимийг энхийн зорилгоор ашиглах эрхтэй болсон юм. Энэ салбарын технологийн ахиц дэвшил нь цөмийн зэвсэг бүтээхэд хүргэж болзошгүй байна. Олон орон энхийн зорилгоор атомын цахилгаан станц, цөмийн бусад реакторыг барих замаар цөмийн зэвсэг бүтээснийг хэлэх хэрэгтэй. Ийм байдал гарахаас сэргийлэхийн тулд цөмийн материал баяжуулах олон улсын төв байгуулах санаачилга гаргасан. Холбогдох эрхтэй улс орон уран баяжуулж, үүнийг бусад орны атомын цахилгаан станцад нийлүүлж, дараа нь боловсруулсан цөмийн түлшийг дахин боловсруулахаар авах юм. Нэг талаас цөмийн түлшний бүх мөчлөгтэй болоход өндөр өртөгтэй тул дээрх схемийг зөвшөөрсөн орнууд хөрөнгөө үлэмж хэмнэх боломжтой юм. Нөгөө талаас ашигласан түлшийг нийлүүлсэн улсади нь буцаах тул цөмийн зэвсгийн материал үйлдвэрлэх эрсдлийг шийдэж байна. Энэ төвүүд МАГАТЭ-ийн баталгаагаар түлш нийлүүлнэ. Энэ санаа илүү үр нөлөөтэй юм. Орос улс Ангарскт хэдийн ийм төв байгуулсан. АНУ зэрэг бусад улстай ийм төв байгуулах боломжийг судалж байна. Герман улс хөгжиж байгаа нэг улсад ийм төв барих санал гаргасан. Одоо энэ бүх санааг хэлэлцэх шатандаа байна. Орос улс энэ санааг амьдралд хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн улс юм.
Ангарск дахь төслийг Казахстантай хамтран хэрэгжүүлсэн. Армени, Украин улс үүнд нэгдэхээр шийдсэн. Ази, Африк, латин Америк зэрэг 30 гаруй орон олон улсын төрөлжсөн төвд цөмийн түлш худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Иран ойрын өдрүүдэд Орос улсад уран баяжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх магадлал өндөр байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийг түгшээж байгаа улс орны цөмийн үйл ажиллагааны асуудлыг МАГАТЭ-ийн хяналтанд олон талын оролцоотой шийдэж байгаа бодитой баталгаа болно.