Хятадын Шиньжаан-Уйгурын автономит нутагт оршин суугаа уйгур үндэстэн, лалын шашинтнуудыг засгийн газрын эсрэг дайнд бэлтгэхийг “Аль-Каида” бүлэг уриаллаа хэмээн “Чайна дейли” сонинд уламжилжээ. Лалын хэт даврагчид “өөрийн шашиндаа буцаж, жихадад дорвитой бэлтхэгийг” уйгур үндэстнүүдэд уриалсан байна. Дэлхийн лалын шашинтнууд тэднийг бүх талаар дэмжинэ. Шиньжаан-Уйгурын автономит нутгийн төв Урумчи хотод 7-р сарын 5-нд дэгдсэн эмх замбараагүй байдлыг онц ширүүн намжаасны хариуд “Аль-Каида” бүлэг алан хядах ажиллагаа үйлдэнэ хэмээн Бээжинд дахин заналхийлэв. Албан ёсны мэдээгээр тэр үед 200 орчим хүн үрэгдэж, 1500 гаруй хүн шархаджээ. Голдуу уйгур үндэстэн хохирсон байна.