Хууль сахиулах байгууллагын ажилтнууд сүүлийн 6 жилд Орос улсын өмнөд хэсэгт бараг 6500 хүнийг саатуулж, 2 мянга гаруй зэвсэгт этгээдийг устгасан тухай Дотоод хэргийн яам уламжлав. Энэ жил бараг 750 зэвсэгт этгээдийг саатуулжээ. “Ичкерийн ерөнхийлөгч” хэмээн нэрлэдэг Масхадов, түүний залгамжлагч Сайдулаев, олон улсын террорист Басаев зэрэг террористуудын толгойлогчдыг хөнөөжээ. Хууль сахиулах байгууллагууд 2003 оноос Хойд Кавказд гадаадын террорист төвийн нууц даалгаварт элч, хөлслөгч 43 хүний гэмт үйлдлийг таслан зогсоосон юм. Дээр дурдсан хугацаанд тус бүс нутагт байлдааны нөөц, зэр зэвсэг бүхий 10 мянга орчим нуувч, баазыг устгажээ. Мөн 59 мянга гаруй мин, дэлбэрэх хэрэгслийг аюулгүй болгож, бараг 30 мянган нэгж янз бүрийн зэвсэг, 20 тонн дэлбэрэх бодис хураажээ.