АНУ-д А/Н1N1 шинэ томуугийн вирусын эсрэг хүн амыг бөөнөөр вакцинжуулж эхэллээ. Санал асуулгын дүнгээс үзэхэд америкчүүдийн гурван хүн тутмын нэг нь энэ вакциныг хийлгэх бодолтой байна. Нью-Йорк хотын “Монтефиор” хүүхдийн эмнэлэгт энэ кампанит ажил эхэлжээ. Аэрозол хэлбэрийн 68 мянган доз вакцины эхний хэсгийг хотын бүх дүүрэгт хүргэжээ. Вакцин бүх хүнд хүрэлцэнэ. Гэхдээ эхний ээлжинд хүүхэд, эрүүл мэнд болон боловсролын байгууллагын ажилтнуудад вакцин хийнэ гэж эрх баригчид мэдэгдэв. Вакцин мэдэгдэхүйц үр нөлөөтэй байгаа нь эмнэлэгт хийсэн туршилт харуулсан. АНУ-д 10-р сард халдварт өвчний ээлжит дэгдэлт болж магадгүй байна. Өнөөгийн байдлаар А/Н1N1 шинэ томуу туссан байж болзошгүй 3500 хүн эмнэлэгт хэвтжээ. 9-р сарын 1-нд 76 хүн ийм өвчтэй байж болзошгүй шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн юм. Дэлхийн хэмжээнд шинэ томууны вирус эрчимтэй тархасантай холбогдуулан ДЭМБ 40 жилийн хугацаанд анх удаа тахлын аюул заналыг хамгийн дээд түвшинд буюу 6 балл болсныг зарласан билээ.