Америкийн цэргийн зориулалттай ачааг Орос улсын агаарын орон зайгаар Афганистанд хүргэх Москва, Вашингтоны гэрээ хэрэгжиж эхэллээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Филип Кроули энэ тухай уламжлав. Тохиролцооны дагуу зэвсэг, цэргийн техник, өмч хөрөнгө, америкийн армийн боловсон хүчнийг оросын агаарын орон зайгаар Афганистанд хүргэнэ. Гэрээнд зааснаар АНУ жилд 4500 хүртэл нислэг үйлдэх боломжтой. Урьд Орос улс америкийн цэргийн бус ачааг төмөр замаар хүргэхийг зөвшөөрсөн юм.