Стратегийн тогтвортой байдлыг дэмжих, аюулгүй байдлын тэгш зарчмыг хангасан нөхцөлд цөмийн зэвсгийг хураах үйл явцыг эрчимжүүлж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлнэ. Энэ тухай НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхэлсэн хорооны хуралдааны үеэр мэдэгдэв. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн стратегийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нэг талын алхамыг Москва тууштай эсэргүүцэх бөгөөд цөмийн зэвсгийг хураах үйл явцыг энэ мэт үйлдэл ноцтой хойш татана гэж дипломатч тэмдэглэв. Стратегийн батлан хамгаалах болон стратегийн давшилтын зэвсгийн хооронд салшгүй холбоо байна гэж тэр хэллээ. Орос, АНУ “Стратегийн тээгчийн тоог үлэмж хорогдуулах, цөмийн байлдааны цэнэгт хошууг бууруулах Стратегийн давшилтын зэвсгийн тухай гэрээний оронд хуулиар үүрэг хүлээх бүрэн хэмжээний тохиролцоог бэлтгэхээр идэвхтэй ажиллаж байна” гэж НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч тэмдэглэв.