Монгол улсын Дорнод аймгийн ажил хөдөлмөрөөрөө шалгарсан эмэгтэйчүүд өнөөдөр Чита хотод ирлээ. “Өвөр байгалийн ажил хэрэгч эмэгтэйчүүд” клубын төлөөлөгчид өнгөрсөн жил Монгол улсад очсон юм. Одоо монголын төлөөлөгчид хариу айлчилж байна. Төлөөлөгчид Читын олон улсын хамтын ажиллагааны яаманд тус хязгаарын засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа. Яриа хэлэлцээний төгсгөлд гадаадын зочдод орос алчуур бэлэглэжээ. Зочид Читын түүхэн дурсгалт газрыг сонирхож, Халх голын тулалдаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалын хөшөөнд очлоо. Уулзалт нөхөрсөг элэгсэг дотно уур амьсгалтай болсныг зохион байгуулагчид тэмдэглэв.