Японы нисэх компаниуд “Мелор” хүчтэй хар шуурга наашилж байгаатай холбогдуулан 120 гаруй нислэгийг өөрчиллөө. Цагт 200 км гаруй хурдтай хар салхи мод, дээврийг хуу татаж байна. Номхон далайн давалгааны өндөр 9 метрээс давлаа. Японы өмнөд хэсгийн 8 мянга гаруй өрх цахилгаангүй болж, хэдэн зуун оршин суугчийг түр хорогдох байранд шилжүүлжээ.