Тегеран цөмийн хөтөлбөрөөс татгалзахгүй тохиолдолд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамын засаг захиргаа Ираны эсрэг авах багц хориг арга хэмжээ боловсруулж байна. АНУ-ын Сангийн дэд сайд Стюард Леви энэ тухай мэдэгдэв. Шинэ хоригоор олон улсын шаардлагыг үл биелүүлбэл улс оронд эдийн засгийн нэн ашиггүй болохыг Иранд харуулах зорилготой гэж тэр хэлэв. Үүний зэрэгцээ Ираны ард түмэнд бүхэлд нь хор хохирол учруулах тийм арга хэмжээ АНУ авахгүй хэмээн Леви тэмдэглэв.