АНУ тэргүүтэй НАТО-ийн хүчин Афганистанд талибан хөдөлгөөний эсрэг ажиллагаа явуулсны 8 жилийн ой өнөөдөр болж байна. Үндсэндээ Нью-Йорк, Вашингтонд 2001 оны 9-р сарын 11-нд болсон террорист халдлагын хариуд ийм арга хэмжээ авсан юм. “Аль-Каида” бүлгийн удирдлага, Усама бен Ладеныг нэн даруй америкийн шүүхэд шилжүүлэхийг АНУ-ын ерөнхийлөгчийн шаардасны дараа НАТО-ийн хүчин тус улсад цөмрөн орсон юм. Талибан хөдөлгөөнийхөн шаардлагыг биелүүлэхээс татагалзсан билээ. Өнгөрсөн жилүүдэд АНУ 1,5 мянган цэргийн албан хаагч, түүний холбоотнууд хэдэн зуун хүнээ алджээ. Үүний зэрэгцээ тус улсад энэ жилүүдэд террорист ажиллагаа эрс идэвхжиж, мансууруулах бодисын наймаа 40 дахин нэмэгдсэн байна. Афганистанд байлдааны ажиллагаанд цэргээ оролцуулахыг олон оронд эсэргүүцэж байна.