Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украины зуучлалаар Москва, Тбилисийн харилцааг хэвийн болгох талаар дохио өгч байгаа оролдлогод Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров эргэлзэж байна. Москва, Тбилисийн хоорондын харилцааг зохицуулахад Киев зуучлахыг Гүрж сайшаах тухай мэдээллийн тухайд Сергей Лавров Украины Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй яриа хэлэлцээ хийж байгаа Харьков хотод өчигдөр ийнхүү тайлбарлажээ. “Гүрж бидэнд ийм санал тавиагүй гэж Украины сайд тэмдэглэв. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэт дохио илгээх дурын оролдлогод ерөнхийдөө эргэлздэг” хэмээн тэр хэлэв. Үүгээр аливаа үйлдэл эсвэл саналыг олон нийт хэрхэн хүлээж авахыг харах бодолтой байна гэж Сергей Лавров үзэж байна. Үүнээс гдана “Гүрж, Оросын дипломат харилцааг Оросын санаачилгаар таслаагүй болохыг” тэр санууллаа. Гүрж, Оросын хооронд зуучлах асуудлыг Украин авч үзэхэд бэлэн байгаа ч, одоогоор хэн ч ийм хүсэлт гаргаагүй гэж Владимир Хандогий тэмдэглэв.