Орос улсын ерөнхийлөгчийн анд нөхөд өнгөрсөн жил 20 мянган хүнээр нэмэгджээ. Д.Медведев 2008 оны 10-р сарын 7-нд түүхэнд анх удаа оросын төрийн тэргүүний интернет өдрийн тэмдэглэл /блог/ хөтлөх болсон юм. Үүнээс хойш энэ тэмдэглэл Дэлхийн сүлжээ буюу интернетийн орос хэлний хэсэг болох рунетийн хамгийн нэртэй блогуудын нэг болжээ.  Д.Медведев Орос улсын ерөнхийлөгч болсон эхний өдрөөс олон нийттэй нээлттэй ярилцах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Тэрээр тулгамдсан асуудлаар телевиз, сонинд олонтаа ярилцлага өгч, цаг үеийн сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийг хүлээн авах ажил өрнүүлсэн. Ерөнхийлөгчид энэ хангалтгүй байсан бололтой. Д.Медведев олон нийттэй өргөн хүрээнд харилцахын тулд төрийн тэргүүний албан ёсны вэб хуудаст блог нээсэн юм. Удалгүй “Амьд сэтгүүл”, YouTube зэрэг нэрд гарсан интернет эх сурвалжид өөрийн гэсэн хуудастай болжээ. “Амьд сэтгүүл”, Кремлийн вэб хуудас дахь блогууд, мөн дүрс бичлэгийн шинэ суваг нь ерөнхийлөгч нэн чухал, тулгамдсан хэмээн үзэж байгаа сэдвийг хэлэлцдэг нэг сүлжээ юм. Жилийн хугацаанд энд төрийн тэргүүний 30 гаруй дүрс бичлэгийн ярилцлага, мөн түүний нийтлэл, ярилцлага, хэлсэн гол үг зэргийг интернетэд байрлуулжээ. Өдөр бүр үүнийг 40 мянга орчим хүн сонирходог. Олон хүн тайлбар, санал бодлоо үлдээдэг байна. Энэ нь хүн амын уур амьсгалыг шуурхай мэдэрч, оросын олон сая хүнд тулгарч байгаа бэрхшээл, санаа бодлыг ойлгох боломж олгодог гэж Д.Медведев үзэж байна.  Сүүлийн үед интернет бүрэн, өөрөө өөрийгөө зохицуулдаг систем болон хувирчээ. Үүний зэрэгцээ интернет бидний амьдралын бүх салбарт хүчтэй нөлөөлж байна. Нийгмийн сүлжээ, блогууд анхаарлын төвд байна. Миний блог өөрийн амьдралаар орших болсныг би анзаарсан. Хүмүүс өөр хоорондоо харилцаж, тулгамдсан сэдвийг хэлэлцэж байгаад би үнэхээр баяртай байна. Эргэлзээ, сэжигт тэр даруй хариулж, тайлбар өгч байгаа. Д.Медведев өдөр бүр 2 цаг орчим интернетэд ажилладаг гэж түүний ойрын хүрээнийхэн ярьж байна. Тэрээр өөрийнх нь блогт үлдээсэн заримдаа шүүмжлэл бүхий бүх тайлбарыг уншаад, нилээдгүй тохиолдолд хэргийг шийдэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгодог байна. Д.Медведев ерөнхий 3 үндэст тулгуурлан “Амьд сэтгүүл” –д блогоо байрлуулсан. Төрийн тэргүүн интернет талбай ашигласны төлөө сард 3 доллар буюу 100 рубль төлдөг. Өнөөгийн байдлаар буюу интернетэд хувийн тэмдэглэл хөтөлдөг 20 мянга гаруй блогчид ерөнхийлөгчийн анд болж, зарим нь түүнд сайн сайхныг ерөөсөн зураг буюу интернетийн бэлэг хүртэл илгээжээ. Дүрс бичлэгт оноо тавьдаг Youtube-д ерөнхийлөгчид чанартай “дөрөв” гэсэн дүн тавьсан байна. Өндөр албан тушаалыг үл харгалзан интернет хэрэглэгчдийн тавьсан хамгийн өндөр үнэлгээ энэ юм.