“Байкальский” улсын байгалийн био мандалын дархан цаазат газар 9-р сарын 26-нд 40 жилийн ойгоо тэмдэглэллээ. Дархан цаазат газрын ачаар ховор ан амьтны орон гэр болсон асар том Байгал нуурын эргийн хуш ой онгон төрхөөрөө үлдсэн билээ.
Эрдэмтэд бүр 1950-иад онд Байгал нуурын өмнөд хэсгийн эрэг дээр дархан цаазат газар байгуулахаар санаачилсан юм. 1969 оны 9-р сарын 26-нд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Буриадын нутаг дэвсгэрт “Байкальский” улсын дархан цаазат газар байгуулжээ.
Дорно Саянаас Сэлэнгэ гол хүртэл үргэлжилдэг Хамар-Даван уулын нурууны төв хэсэг болох Байгал орчмын үзэсгэлэнт газрын нэгд дархан цаазат газрыг байгуулжээ. Уул нуурын өмнөд эрэгт нэг ёсондоо хүрээ үүсгэдэг.
Байгал нуурын онгон төрхийг хадгалах нь дархан цаазат газрын гол зорилт юм. Энэ нутаг дэвсгэр зэрлэг амьтан, ургамалын генийн санг нандигнан хамгаалах газар болжээ. Дархан цаазат газрын ачаар энэ хавийн ан амьтны тоо толгой өссөн байна.
ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын болон байгалийн өвийн жагсаалтад оруулсан “Байгал нуур” дэлхийн байгалийн өвийн нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд энэ дархан цаазат газар багтдаг.