Москва хотод хичээнгүй бичгийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн гарна. Соёлын энэ арга хэмжээ 10-р сарын 14-өөс 11-р сарын 14-нд орос улсын нийслэлд анх удаа болно. Үзэсгэлэнг “Сокольники” соёл-үзэсгэлэнгийн төвд буюу Орос улсад өөр хаана ч байхгүй хэт орчин үеийн хөдөлгөөнт шинэ танхимд зохион байгуулна. Хичээнгүй бичгийн орчин үеийн музей ирсэн хүн бүрт байнга нээлттэй байна. Орос, Украин, Белорус, Израиль, АНУ, Япон, Хятад, Франц, Итали, Герман, Австрали, Бразил зэрэг дэлхийн 30 гаруй орны хичээнгүй бичгийн шилдэг бүтээлийг хүмүүс сонирхох боломжтой. Үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрийн цуглуулагч, уран зураг борлуулагч, урлаг судлаач, шүүмжлэгч, соёлын байгууллагын төлөөлөгчид ирнэ. Мөн ховор гар бичмэлийн ном, баримт бичиг, хичээнгүй бичгийн хэрэгсэл, бичгийн материал, хэрэгслийг үзэсгэлэнд тавьжээ. Янз бүрийн ард түмний бичгийн соёл, улс орон, шашны сэдэвчилсэн хэсэг онцгой анхаарал татана.