Ерөнхий сайд В.Путин өнөөдөр 57 насныхаа ойг тэмдэглэж байна. Төрийн дээд алба хаших болсноос хойш тогтсон уламжлалын дагуу тэрээр энэ өдөр Москвагаас явж, төрлөх Петербург хотод очихыг хичээдэг. Харин засгийн газрын тэргүүн өнөөдөр нийслэлээс явахгүй. Учир нь өнөөдөр хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн юм. Тухайлбал Валентин Распутин, Борис Акунин, Андрей Битов, Александр Кабаков зэрэг оросын нэрд гарсан зохиолчидтай ерөнхий сайд уулзана. Тэд хамтдаа нийгмийн амьдрал, хөгжилд уран зохиолын гүйцэтгэх үүрэг, ном уншихыг хөхиүлэн дэмжих, ном хэвлэх, номын худалдааны асуудлыг хамтдаа хэлэлцэх юм. Ерөнхий сайд Москва орчмын өргөө Ново-Огаревод гэр бүлийн хүрээнд үдшээ өнгөрөөнө.