Хийн салбарыг бүрэн хөгжүүлэх ашиг сонирхолын үүднээс бүх хүч чармайлтаа нэгтгэхийг “Газпром” компани хийн зах зээлд оролцогч бүх этгээдэд уриаллаа хэмээн Оросын концернийн тэргүүн Алексей Миллер Буэнос-Айрест болсон дэлхийн хийн конгрессын үеэр мэдэгдэв. “Газпром” компани хий үйлдвэрлэгч орнуудын хамтарсан ихэнхи санаачилга тухайлбал хий экспортлогч орнуудын форум байгуулахыг дэмжих зэргээр идэвхтэй оролцдог билээ. Харин хийн томоохон экспортлогчдын үйл ажиллагааны уялдаа хангалтгүй байна. Хийн зах зээлийн сонирхосон бүх оролцогчдын хүч чармайлтыг нэгтгэх нь чухал байна. Байгалийн хий нь эрчим хүчний аюулгүй байдлын үүднээс авч үзвэл атом, нар, салхи, ус зэрэг бусад эрчим хүчтэй харьцуулбал оргил горимд эрчим хүчний хамгийн найдвартай эх сурвалж хэмээн Миллер тэмдэглэв.