Польш АНУ-аас “Пэтриот” байлдааны зенитийн пуужингийн цогцолбор авна. Энэ цогцолбор захиргааны болон аж үйлдвэрийн томоохон төв, цэргийн бааз, бусад чухал объектыг агаарын довтолгооноос хамгаална. Пуужингийн цогцолбор агаарт байгаа 100 гаруй бай, үүнээс наймыг нь дагалдаж нэгэн зэрэг илрүүлэх боломжтой. Ойрын үед Польшийн нутаг дэвсгэрт ийм пуужин байрлуулах тухай баталгааг АНУ-ын эрх баригчид Польшийн талд өгчээ. Үүнээс гадна Варшав SM-3 пуужингийн ар талыг хангах, мөн командын пунктын баазыг Польшийн нутаг дэвсгэрт байрлуулахыг санал болгожээ. Энэ цогцолбор агаарт баллистик пуужин төдийгүй ойрын болон дунд тусгалын пуужинг амдан, устгах чадалтай юм. Пуужингийн цогцолбор нийлүүлэх асуудлыг 10-р сарын адагт Варшав хотноо болох польш-америкийн ээлжит яриа хэлэлцээний үеэр хэлэлцэнэ. Жорж Бушийн засаг захиргаа 2013 онд Польшид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах стратегийн системийн 10 пуужин амдан сөнөөгч байрлуулах бодолтой байсан юм. Вашингтон пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ, илүү хэмнэлттэй, дээд зэргийн технологийн систем байгуулах тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 9-р сарын 17-нд мэдэгдсэн юм.