“Оросын дуу хоолой” радио 80 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэ ой үйл явдлаар арвин түүхээ дурсах шалтаг ч, бид өнөөдөр ирээдүйн тухай ярьж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио олон жилийн турш ер бусын зах зээлийг эзэмшдэг байв. Орос улс анх удаа гадаадад нэвтрүүлэг цацаж эхэлсэн билээ. Москвагаас дамжуулдаг нэвтрүүлгийг дэлхий дахинаа цацаж байв. Сүүлийн жилүүдэд дэлхийн сүлжээ буюу интернет радиотой өрсөлдөж, сонсогчдын нэлээд хэсгийг өөртөө татлаа. Тэгэхлээр өөрчлөгдөх цаг хаяанд иржээ.  Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод шинэ үйлчилгээ, формат нэвтрүүлж байж өнөө үед дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ширүүн өрсөлдөөнийг тэсэж гарна. Энэ тохиолдолд л гадаадад нэвтрүүлэг цацдаг радио орчин үеийн олон улсын сонсогчдын хэрэгцээг хангана гэж “Оросын дуу хоолой” радиогийн компанийн дарга Андрей Быстрицкий ярьж байна. Өнөө үед Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио Орос улсад төдийгүй бусад оронд нэн ноцтой сорилтой тулгарч байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг орчин үеийн радио гэж юу вэ? Нэг ийм хошигнол байдаг. “Орос улсад шөнө дөлөөр Би-би-си радио сонсох уламжлал бий” гэж. Одоо Орос улсад ийм уламжлал байхгүй. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод орчин цагийн ертөнцөд орон зай байхгүй гэсэн үг үү? Тийм биш ээ! Гэхдээ түүний гүйцэтгэх үүргийг ухаарах шаардлагатай. Үүнийг ойлгохын тулд нэгдүгээрт одоо болж байгаа технологийн хувьсгалыг хийх хэрэгтэй. Энэ нь орчин цагийн ертөнцийн мэдээллийн бүх дүр зургийг эрс өөрчилнө. Өнөөдөр хүн бүр мэдээллийн янз бүрийн хэдэн мянган эх сурвалжийг ашиглах боломжтой байна!!! Хэдэн сая интернет-вэб хуудаст бүх зүйл бий. Дурын агуулгатай, дурын хэлээр эхийг вэб хуудаст тавьсан байгаа. Энэ үймээнд гадаадын орнуудад нэвтрүүлэг цацдаг радиогийн стратегийг хэрхэн боловсруулах вэ? Нэгдүгээрт энэ нь мультимедиа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь дүрс бичлэгийн эгнээ, онлайн, офлайн подкаст ашиглах боломжтой гэсэн үг юм.  “Оросын дуу хоолой” радиогийн зорилт бол мэдээллийг хуримтлуулж, шинэ технологи ашиглаж, энэ мэдээллийг дэлхийн дурын өнцөгт байгаа сонсогчид хүргэх явдал хэмээн Андрей Быстрицкий ярьж байна.  Мэдээлэл янз бүрийн газар, эх сурвалжаас урсаж, нэгдэж, хуримтлагдаж, дүрс бичлэг, аудио, эх, интерактив үйлчилгээ зэрэг дурын форматаар эргээд түгж байдаг. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн үйл ажиллагаа нь нэг ёсондоо үйлчилгээ гэж хэлж болно.  Ийм мультимедиа нь радиог залгичих биш үү? Тийм биш гэдэгт Андрей Быстрицкий итгэлтэй байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг сонгодог форматыг орчин үеийн тоот технологитой амжилттай уялдуулах боломжтой.
Нэвтрүүлэгч, студи, аудио хөтөлбөр мэдээж хэрэг үлдэнэ. Гэхдээ бүх студийг дээд зэргийн чанартай вэб камераар тоноглоно. Богино долгионоор нэвтрүүлгээ үргэлжлүүлэн цацана. Учир нь богино долгион тоот дохиог тээдэг тул сонсогчдыг татах чадварыг эрс дээшлүүлнэ. Үүний зэрэгцээ бид нэвтрүүлэг цацах хэлний тоог нэмнэ гэж Андрей Быстрицкий үргэлжлүүлэн ярив. Өнөөдөр 40 орчим оронд нэвтрүүлэг цацаж байна. Энэ тоо 47 болно гэж би найдаж байна. Бид саяхнаас украин хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсэн. Хэтдээ ТУХН-ийн орнууд, мөн Балтын тэнгис орчмын бүх ард түмний хэлээр сонсогчидтойгоо ярилцана гэж найдаж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн үйл ажиллагаа, хэмжээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөгийн байдлаар англи, болон орос хэлний редакц 24 цаг нэвтрүүлэг цацаж байна. Испани, араб, хятад, бусад хэлээр 24 цаг нэвтрүүлэг цацахыг хүсч байна. 
“Дэлхийн хэвлэл мэдээллийн орон зайд электрон олон нийтийн хэвлэл мэдээллийг хэрэгслийг хүргэж байгаа галт тэрэгний сүүлчийн вагонд “Оросын дуу хоолой” радио үсрэн суугаагүй” гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ талбарт “Оросын дуу хоолой” радио шинэ биш юм. 13 жилийн тэртээ олон нийтийн хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл дэлхийн сүлжээг сонирхож байсан тэр үед радио компани өөрийн вэб хуудсаа нээсэн билээ. Одоо www.ruvr.ru порталыг рунетийн ер бусын эх сурвалж хэмээн зүй ёсоор хэлнэ. “Оросын дуу хоолой” радио интернетийн сүлжээнд 28 хэлээр онлайн үйлчилгээтэй оросын цорын ганц радио станц юм. Үүнээс гадна “Оросын дуу хоолой” радио 33 хэлээр 350 хэсэгт мэдээллийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Энэ вэб хуудаст дэлхийн 140 орны сонсогч орж, хэдэн мянган сурвалжлагчтай захидлаар харилцаж байна. Удахгүй бүх хэлээр цацдаг нэвтрүүлгийг гар утсанд дамжуулна. Өөрөөр хэлбэл дурын хүн “Оросын дуу хоолой” радиог эх хэлээрээ, гар утаснаасаа сонсох боломжтой болно. Өөрчлөлт шинэчлэлийн хажуугаар гол зүйл өөрчлөгдөхгүй гэж “Оросын дуу хоолой” радиогийн тэргүүн тэмдэглэж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиог урьдын адил үнэн зөв, шуурхай, сайн мэддэг, өрсөлдөх чадвартай зэрэг чанар тодорхойлох бөгөөд “Оросын дуу хоолой” радио энэ үзлийг 80 жилийн турш мөрдөж ирсэн төдийгүй шинэ технологийн зуунд ч энэ өөрчлөгдөхгүй.  “Оросын дуу хоолой” радио ойгоороо зохион байгуулах орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсын наадамд “оросоор нэвтрүүлэг” цацдаг бүх радиог урьж байна. Энэ наадам 11-р сарын 2-3-нд болно. Дэлхийн өнцөг булан бүрээс зочдоо хүлээж байна.
<сонсох>