Монгол Улсад 10-р сарын 5-нд эхэлсэн монгол-оросын найрамдлын 49 дэх сарын ажлын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол болов. Асуулт хариултын уралдааныг “Оросын дуу хоолой” радио, Монголын анд нөхдийн нийгэмлэг, “Монголын дуу хоолой радио”, “Монгол-Оросын” найрамдалын нийгэмэлэгтэй хамтран зохион байгуулсан юм. “Оросын дуу хоолой” радиогийн Азийн орнууд, Ойрх болон Дундад Дорнын орнуудад нэвтрүүлэг цацдаг редакцийн ерөнхий редакторын орлогч Олег Яковлев, монгол хэлний редакцийн тусгай сурвалжлагч Ольга Павлович энэ ёслолд оролцохоор жич иржээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатар хотоос дамжуулж байна.  Өнөөдөр Монгол Улсын нийслэлд манай анд нөхдийн сайхан инээмсэглэл хүрээлж байна. Уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслолын өмнө бид Улаанбаатар хотод ажиллаад 7 жил болж байгаа“Оросын дуу хоолой” радиогийн “Найрамдал” радио сонсогчдын клубын гишүүдтэй уулзсан юм. Уулзалтад “Найрамдал” сонсогчдын клубыг хоёр жилийн өмнөөс тэргүүлж байгаа барилгачин С.Ганбат тэргүүтэй идэвхтэй сонсогчид ирлээ. Бид анд нөхөдтэйгээ 2008 оны 6-р сард хамгийн сүүлд уулзсан юм. Жил гаруй хугацаа өнгөрсөн тул анд нөхөдтэйгээ багагүй мэдээлэл солилцлоо. Ганбат энэ жил клубын хурлыг хэрхэн зохион байгуулсан талаар, Халх голын ялалтын 70 жилийн ойн асуулт хариултын уралдаанд клубын бүх гишүүн оролцсон тухай ярилаа. Мөн гишүүд манай радиогийн нэвтрүүлгийн талаар санал сэтгэгдлээ хэлсэн юм. Сонсогчид сүүтэй цай ууж, элгэмсэг дотно уулзлаа. Үүнээс хойш 3 цагийн дараа бид “Найрамдал” сонсогчдын клубын гишүүдтэй Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслолын үеэр дахин уулзав. Шагнал гардуулах ёслолд уралдаанд түрүүлсэн хүмүүсээс гадна тэдний үр хүүхэд, төрөл садан, анд нөхөд нь ирсэн байлаа. Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Эдвин Рудэн, “Оросын дуу хоолой” радиогийн Азийн орнууд, Ойрх болон Дундад Дорнын орнуудад нэвтрүүлэг цацдаг редакцийн ерөнхий редакторын орлогч Олег Яковлев, Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны дэд ерөнхийлөгч Цогзолмаа, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтнууд шагнал гардуулах ёслолд ирсэн хүмүүст мэдндчилгээ дэвшүүлж, баяр хүргэв. Дараа нь Олег Яковлев уралдаанд түрүүлсэн 84 настай, Улаанбаатар хотын оршин суугч С. Дагвадорж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын оршин суугч Д.Равданасамбуу нарт Ди-Ви-Ди тогтлуулагч гардууллаа. Уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Г.Содгэрэлд мөн ийм бэлэг гардуулсныг эцэг эхэд нь дамжууллаа. Охин энэ жил сургуулиа амжилттай төгсөөд одоо Орос улсад сурч байна. Тэрээр Томскийн Улсын анагаах ухааны оюутан болжээ. Асуулт хариултын уралдаанд сайн оролцсон, “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг байнга сонсдог Улаанбаатар хотын сонсогч С.Улаан, М.Төмөрбаатар, Ш.Гантөмөр нарт дурсгалын бэлэг гардууллаа. “Оросын дуу хоолой” радиогийн байнгын сонсогч “Найрамдал” клубын гишүүн Ш.Цэндэд мөн дурсгалын зүйл гардуулав. Тэрээр асуулт хариултын уралдаанд хамгийн түрүүнд бүтээлээ ирүүлжээ. Шагнал гардуулах ёслолын дараа “Оросын ертөнц” сангийн дэмжлэгээр бүтээсэн “Халх голын эрэг дээр” баримтат шинэ киног ёслолд ирсэн хүмүүс сонирхон үзсэн юм. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болсон арга хэмжээг Монголын үндэсний телевиз, “Аист” телевизийн сэтгүүлчид дамжууллаа. Телевизийн оройн нэвтрүүлгээр энэ сурвалжлагыг дамжууллаа. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүс шагнал гардуулах ёслол болсон тухай манай сурвалжлагч Улаанбаатар хотоос дамжууллаа.
<сонсох>