Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол улс, Буриадын бүгд найрамдах улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар дугуй ширээний уулзалт болов. Монгол-оросын найрамдалын 49 дэх сарын ажил, мөн Монгол улсад болж байгаа буриадын бүгд найрамдах улсын эдийн засаг, сёолын өдрүүдийн хүрээнд энэ арга хэмжээг зохион байгууллаа. Дугуй ширээний уулзалтад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинжлэх ухаан, боловсрол, олон нийтийн байгууллага, аялал жуулчлалын бизнес, орон нутгийн засаг захиргаа, гүйцэтгэх засаглалын төлөөлөгчид, удирдлага оролцлоо. Уулзалтад оролцогчид Монгол, буриадын хооронд аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлал, даатгал, жуулчдын аюулгүй байдлыг хангах салбарт боловсон хүчин бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. “Их цайны зам” олон улсын төсөл, аялал жуулчлалын шинэ санааг харилцан нэвтрүүлэх асуудал уулзалтын гол сэдэв байлаа. Орос, Монголын хооронд визын горимыг өөрчлөх нь олон улсын аялал жуулчлалын хөгжилд дорвитой нөлөөлнө. ОХУ-ын Гадаад хэргийн яам визын горимыг өөрчлөх тухай холбогдох баримт бичгийг уялдуулахаар Монгол Улсын гадаад хэргийн яаманд илгээсэн байгаа.