Персийн булангийн орнууд Орос, Хятад, Япон, Франц улсын дэмжлэгээр нефтийн төлбөр тооцоог доллароор хийхээс татгалзахаар төлөвлөж байна. Британийн “Индепент” сонины мэдээлснээр Персийн булангийн орнууд иен, евро, юань, алт, Персийн булангийн шинэ нэгдсэн валютыг багтаасан сагсанд шилжихэд бэлэн байна. Сангийн сайд болон төв банкны удирдлагууд төлбөр тооцооны шинэ схемийг хэлэлцэх нууц уулзалт зохион байгуулсан тухай Персийн булангийн орнууд, Гонконгийн банкны хүрээний эх сурвалжууд тус сонинд мэдээлжээ.