Абхаз Женевийн үйл явцад үр нөлөөтэй оролцох бодолтой байна. Абхазийн Гадаад хэргийн сайд Сергей Шамба даваа гаригт Сухумид энэ тухай мэдэгдэв. Тэрээр Өвөркавказ дахь аюулгүй байдлын асуудлаарх Женевийн хэлэлцүүлэгтэй холбоотой асуудал, мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Йохан Вербектэй Абхаз болон Гүржийн хил дээр зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, зохицуулах 5 талын механизмыг хэлэлцлээ. Өнөөдөр Гал хотод /Абхаз, Гүрж, Орос, НҮБ, Европын Холбоо/ зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх 5 талын оролцоотой ээлжит уулзалт болно. Гүрж өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид дайн дэгдээсний дараа 2008 оны 10-р сард Женев хотноо зөвлөлгөөн болсон юм. Бүс нутгийн байдлыг нэн даруй тогтворжуулахад энэ уулзалт чиглэж байна.