Дэлхийн 36 орны тэргүүлэх эрдэмтэн, бизнес эрхлэгчид оролцох нанотехнологийн олон улсын хоёр дахь чуулган өнөөдөр Москва хотноо эхэлж байна. Энэ чуулганыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев нээнэ. Орос улс эдийн засгийн бэрхшээлийг үл харгалзан нанотехнологийг хөгжүүлж, энэ салбарын жижиг, дунд бизнесийг дэмжинэ. Форумын хүрээнд 10-р сарын 6-8-нд болох инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнд оросын 300 гаруй компани, 17 орны компани бүтээгдэхүүнээ тавина. РОСНАНО улсын корпорацийн мэдэгдсэнээр үзэсгэлэнд наноматериалын хэдийн байгааг загвар, нанотехнологийн шинэ бүтээл, наносалбарын тоног төрөөрмжийг дэлгэн үзүүлнэ. Нанотехнологий нийгмийн амьдралын бүх салбарт хэрхэн эрчимтэй нэвтэрч байгаа нь үзэсгэлэнгийн төслийн сэдэв илтгэж байна.