АНУ болон түүний холбоотнууд Афганистанд их хэмжээний цэрэг илгээх чадалгүй тул “Талибан” тулгуур үзэлтэй хөдөлгөөнийхөн тус улсын төрийн эрхэнд гарах магадлалтай байна. Пентагоны тэргүүн Роберт Гейтс даваа гаригт энэ тухай мэдэгдэв. Афганистаны байдал тун хүнд, улам дордож байгаа тухай Олон улсын аюулгүй байдлыг дэмжих хүчний олон улсын хүчний командлагч Стэнли Маккристалын илтгэлд энэ тухай дурджээ. Роберт Гейтс америкийн нийслэлийн Жорж Вашингтоны их сургуульд хэлсэн үгэндээ “Аль-Каида”олон улсын террорист бүлэгтэй нягт холбоо тогтоосон нь талибан хөдөлгөөнийхөнд дэмжлэг болж байна гэж Роберт Гейтс тэмдэглэв.