Умард Солонгос олон талын яриа хэлэлцээ тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах зургаан талын яриа хэлэлцээнд оролцоход бэлэн байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябаотай Пхеньянд уулзахдаа энэ тухай уламжилсан хэмээн Хятадын Синьхуа агентлаг уламжлав. Гэхдээ энэ АНУ-тай хийх яриа хэлэлцээний үр дүнгээс хамаарна гэж тэр тэмдэглэллээ. Умард Солонгос Йонбен дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээхэд ойрхон тухай мэдээлэл байгаа хэмээн Өмнөд Солонгос мэдэгдэв. 2007 онд зургаан талын яриа хэлэлцээнд тохиролцсоны дагуу Йонбен дахь объектыг жагсаалаас гаргасан юм. Олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгос хавар пуужин харвасныг буруушаасны дараа Пхеньян энэ цогцолборын үйл ажиллагааг сэргээсэн билээ.