Пакистаны нийслэл Исламабад хотноо өнөөдр НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагын барилгын дэргэд болсон дэлбэлэлтэд наанадаж таван хүн амь үрэгдэж, арваад хүн шархадав. Цагдан сэргийлэх хүчний мэдээлснээр амиа золиослогч этгээд тэсрэх төхөөргийг ажиллуулжээ. Пакистанд ажиллаж буй хэт даврагч нэг ч бүлэг террор үйлдэснээ одоогоор мэдээлээгүй. Пакистаны баруун-хойд нутаг дахь талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд дэлбэлэлт үйлдсэн гэж цагдан сэргийлэх хүчний төлөөлөгчид таамнав.