Орос улс ард түмэн саналаа илэрхийлснийг хүндэтгэж, Грекийн ямар ч засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэж Оросын ГХЯ Грект хугацаанаас өмнө болсон парламентын сонгуулийн дунг өнөөдөр тайлбарлан мэдэгдэв. “Бид Бүх Грекийн социалист хөдөлгөөнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд хоёр талын хэлхээ холбоог цаашид хөгжүүлэнэ гэж найдаж байна. Тэр тусмаа хоёр орны харилцаа сайн түвшинд гарсан гэж ГХЯ онцлон тэмдэглэжээ. Георгиос Папандреу тэргүүтэй сөрөг хүчин Бүх Грекийн социалист хөдөлгөөн өчигдрийн сонгуулийн дүнгээр нэг танхимтай парламентын 300 суудлаас 160-ыг эзлэх боллоо. Тэгээд тус хөдөлгөөн хууль тогтоох гол байгууллагад дийлэнх олонхи саналтай болсон. Папандреу сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны явцад эхний 100 өдрийн хөтөлбөрөө танилцуулав. Хүн амын орлогыг нэмэгдүүлж, үнийн өсөлттэй тэмцэж, ахуй үйлчилгээний салбарын улсын үйлдвэрийн тарифыг нэг жилээр багасгаж, “орлогыг дахин хуваарилах “зарчим дээр татварын дорвитой шинчлэлийг хэрэгжүүлнэ” гэж Папандреу амласан билээ.