Алтайн болон Ховдын улсын их сургуулиудын монгол, оросын эрдэмтэд сүүлийн жилүүдэд баруун монголд археологийн судалгааны томоохон ажил гүйцэтгэсэн. Орос-монголын хамтарсан экспидиц саяхан Ховдод ажиллаа. Алтайн улсын их сургуулийн түүхийн ухааны доктор, энэ экспидицийн ахлагч Алексей Тишкин манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьсан юм. 
Сүйрлийн ирмэгт байгаа археологийн объектыг судлах нь Монгол улсад хурцаар тавигдаж байгаа гол зорилтын нэг юм. Ховд хот өргөжин тэлж, барилгын талбайд зарим тохиолдолд археологийн цэг өртөх нь бий. Үүнтэй холбогдуулан барилга барих талбайд түүх-соёлын дүн шинжилгээ хийх шаардлагатай гэсэн асуулт урган гарч байна. Харамсалтай нь одоо энэ асуудлыг хараахан шийдээгүй байна. Ховд хотод мэргэжлийн археологич алга байна. Монголын багш Мөнхбаярыг Алтайн улсын их сургуулийн аспирантурын өдрийн ангид сургах төлбөрийг санхүүжүүлэх зөвшөөрөл авсан. Тэрээр 11-р сарын 1-ээс Алтайн улсын их сургуулийн түүхийн факультетын археологи, угсаатны зүй, музей судлалын ангид сурна гэж Түүхийн ухааны доктор Алексей Тишкин ярилаа. Археологийн ажил явуулах зөвшөөрөл авахад их төвөгтэй. Тиймээс бид Улаанбаатарын их сургуулиуд тухайлбал бидэнтэй хамт ослын ажил явуулахаар Ховд хотод зорьж ирсэн профессор Эрдэнэбаатартай ажиллаж байна. Маш ховор, сонирхолтой хөшөө барилгын бүст орсон тул ослын объектыг нэн даруй судлах шаардлагатай болсон. Хамтарсан ажлын дүнд манай эриний өмнөх 3 дахь мянганы төгсгөлд буюу эртний хүрэл үед хамаарах сонирхолтой материал олдсон. Газрын эрэг орчмын давхарга нурснаар жалга үүсэх, хөрс нурах зэрэг байгалийн сүйрлийн улмаас эрсдэлтэй бүст орсон объектыг мөн судалсан байгаа. Харамсалтай нь ийм объектын талаас илүү хувь нь малтлагын үеэр сүйдсэн байсан. Ховдоос Баян-Өлгий хүртэл “босоо зам” гэдэг тээврийн замын дагуу бид археологийн цэгийг амжиж судалсан. Хамгийн гол нь аливаа барилгын ажил эхлэхийн өмнө археологийн хөшөө дурсгал буюу Монголын түүх, соёлыг аварч, хянаж чадах археологичид хамгийн түрүүнд ажиллаж байлаа. 
Судалгааны ажлын талаар хэдэн үг хэлэхгүй юу?
Баруун Монголын эртний болон дундад зууны үеийн түүхэнд хамаарах хөшөө дурсгалын судалгааны ажил манай хамтын ажиллагааны уламжлалт чиглэл болсон. Сүг зураг бүхий чулуу, шинэ баримал илрүүлж, нүүдэлчид, түрэг үндэстний соёлын талаар ихээхэн материал цуглуулсан. Мөнхбаярын цол хамгаалах материал үүнд тулгуурлаж байгаа гэж түүхийн ухааны доктор Алексей Тишкин хэллээ. Баруун Монгол археологийн хувьд хөндөгдөөгүй өргөн уудам нутаг юм. Миний хэлээгүй өөр нэг бэрхшээлтэй асуудал байна. Монгол улсад археологийн хөшөө дурсгалыг улсын тооллого хийж, илрүүлж, тогтоох нь чухал байна. Бид бусад эрдэмттэй хамтран байгаа арга зүйн хүлээн авагч, Жи-Пи-Эс навигатор, зураг авах төхөөрөмжөөр эдгээр объектыг илрүүлж, зөв тэмдэглэж байна. Тэтгэлгийн дэмжлэгээс үл хамааран Ховд аймгийн археологийн карт боловсруулах нь хамтын ажиллагааны нэг чиглэл юм. Баруун Монголоос олдсон хөшөө дурсгал дэлхийн өв байж болох тул энэ маш чухал мөч болно. Ер бусын объектыг илрүүлснээр Төв Ази төдийгүй Өмнөд Сибирь, бүр Европын зарим орны олон ард түмний гарал үүслийг судлах боломжтой билээ.
Та бүхэн Алтайн улсын их сургуулийн түүхийн ухааны доктор Алексей Тишкинтай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>