“Арктик Си” хөлөг онгоцны далайчдын эхнэр Орос улсын ерөнхий сайд В.Путинд хандан ар гэрийнх нь хүнийг нэн даруй эх оронд нь буцаахыг хүсчээ. “Морской бюллетень-Совфрахт” вэб хуудаст тэдний нээлттэй захидлыг хэвлэсэн байна. Оросын цэргийн хөлөг хөлөг онгоцыг дээрэмчдээс сулласнаас хойш 49 хоног болсныг эмэгтэйчүүд захидалдаа тэмдэглэжээ. Далайчид өнөө хир ачааны хөлөг дээр мэдээллээс тусгаарлагдсан байгааг тэд мөн тэмдэглэсэн байна. Мөрдөн шалгах бүх арга хэмжээ 9-р сарын 16-нд дууссан юм. Оросын 15 далайчин явсан, Мальтын далбайтай “Арктик Си” хөлөг 7-р сард Финляндаас Алжирт мод хүргэхээр гарсан юм. Хөлөг 8-р сарын 16-нд учир битүүлэг алга болж, үүнийг Кабо-Вердээс холгүй Атлантын далайд олсон байна. Мөрдөн шалгалтын мэдээгээр Эстони, Латви, Орос улсын иргэд голдуу дээрэмчид хөлөг онгоцонд халдсан юм. Одоогоор ачааны хөлгийг эзэмшигчид нь өгөх асуудлыг шийдэж байна. Урьд хөлөг Атлантын далайгаас Гибралтарын хоолойгоор Газар Дундын тэнгисийг зорьж байсан тухай мэдэгдсэн юм.