Орос улсын сонгуулийн төв комисс санал өгөх ээлжит нэгдсэн өдөрт бэлтгэж байна. Энэ ням гаригт буюу 10-р сарын 11-нд Орос улсын 76 бүс нутагт янз бүрийн шатны сонгууль болно. Тухайлбал орон нутгийн бүх нийтийн санал хураалт, орон нутгийн байгуулалтын хилийн шинэчлэлийн асуудлаар иргэд мөн санал өгнө. Сонгуулийн төв комисс энэ бэлтгэл ажлын хүрээнд сонгогчидтой холбоо тогтоох “шууд холбоо барих” цэгийг ажиллуулна. Шууд холбоо нь иргэний нийгмийн байгууллага, төр засгийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, хууль тогтоомж зөрчихийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх механизмд эрчимтэй нөлөөлнө. Олон нийтийн “шууд холбоо” нь иргэдийн сонгуулийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх учиртай гэж үүнийг санаачлагчид үзэж байна.