Орос, АНУ-д цэргийн салбарт харилцаагаа шинэчлэх сайхан үндэс суурь бий болсон гэж АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд үзэж байна. Одоо хоёр орны цэргийнхэн 2010 онд цэргийн хамтын ажиллагааны ажлын илүү өргөн хүрээтэй төлөвлөгөөг боловсруулж байна. Москва хотод 7-р сард болсон орос-америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр цэргийн салбарт хамтран ажиллах тухай хүрээний баримт бичигт гарын үсэг зурсан нь Орос, АНУ цэргийн шугамаар харилцаагаа шинэчлэх анхны нааштай үр дүн болсон юм хэмээн дэд сайд санууллаа. Талууд 17 эсвэл 18 хамтарсан арга хэмжээ явуулах 2009 оны эцсийн ажлын төлөвлөгөөний талаар тохиролцов. Орос, АНУ ойрын ирээдүйд хэд хэдэн хамтарсан сургуулилт зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа Вершбоу хэллээ.