Москвагаас ярьж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах яриа хэлэлцээ найдвар төрүүлж байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин энэ тухай мэдэгдэв. Манай тоймч Александр Редченко тайлбарлахдаа, Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнд оросын төлөөлөгчдийг Алексей Бородавкин тэргүүлж байна. Дипломатчийн хэлснээр БНАСАУ-ын удирдлага Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах асуудлаар олон талын болон хоёр талын хэлэлцээнд оролцоход бэлэн болохоо сүүлийн үед мэдэгдэж байна. Энэ асуудлыг зохицуулахад илүү уян хатан, илүү бүтээлч алхам хийж байгаа тул Москва үүнийг сайшааж байна. АНУ-ын засаг захиргаа урьдын байр сууриа эргэн харж, зургаан талын яриа хэлэлцээг сэргээх зорилгоор Пхеньянтай шууд хоёр талын яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Олон улсын хамтын нийгэмлэг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах асуудлыг уулзалт, яриа хэлэлцээгээр шийдэхийг эрмэлзэж байна. Энэ бол цорын гацн арга зам юм. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао Пхеньянд БНАСАУ-ын ерөнхий сайд Ким Ен Иртэй яриа хэлэлцээ хийх үеэр ийнхүү мэдэгдсэн билээ. Сүүлийн үед 6 талын яриа хэлэлцээнд оролцогч бүх тал өөр хоорондоо, бусад талуудтай, тухайлбал НҮБ, МАГАТЭ-тай яриа хэлэлцээг хэрхэн илүү сайн үргэлжлүүлэх талаар зөвлөлгөөн хийж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ зөвлөлгөөн, яриа хэлэлцээ ил тод, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх шийдвэр цогц шинжтэй, бүх талын аюулгүй байдлын зарчимд суурилах ёстой гэж Москва үзэж байна. Өмнөд Солонгос, Япон улс энэ талаар түгшиж байгаа тухай зургаан талын яриа хэлэлцээнд төлөөлөгчдийн дэд тэргүүн, Орос улсын Гадаад хэргийн яамны онц эрхт элчин сайд Григорий Логвинова ийнхүү ярилаа. Пхеньян бүрэн учир шалтгаантай түгшиж байна. Ийнхүү түгшиж байгааг бүрэн хэмжээгээр хүндэтгэж, харгалзах ёстой. Японы засгийн газар саяхан өөрчлөгдсөн нь Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхэд дорвитой түлхэц болсон гэж олонх шинжээч үзэж байна. Умард Солонгос яриа хэлэлцээний ширээнд эргээд суух төлөвийн талаар оросын Дорно дахины судлаач-шинжээч Андрей Володин ийнхүү тайлбарлаж байна. Энэ үйл явц хангалттай урт, төвөгтэй болох нь өөр хэрэг гэж Андрей Володин ярив. Умард Солонгос хүнд түнш гэдгийг тооцох хэрэгтэй. Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй статусыг хадгалах, Умард Солонгосыг зургаан талын яриа хэлэлцээ, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгтгэх бодолтой хүмүүс сүр үзүүлэх, улс төрийн үйл хөдлөл аль болох бага гаргаж, тодорхой асуудлаар аль болох илүү тодорхой яриа хэлэлцээ хийх хэрэгтэй.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Редченкогийн бэлтгэсэн материалыг хүргэлээ.