Өнөөдөр Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд 1952 оноос Монгол улсад 10-р сараас уламжлал болгон зохион байгуулж байгаа монгол-оросын найрамдалын сарын ажлын албан ёсны нээлт болов. Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Эдвин Руден цугласан олонд хандан мэндчилэхдээ, энэ жил зохион байгуулах 49 дэх сарын ажил зөвлөлт, монголын цэрэг Халх голд японы булаан эзлэгчдийг бут цохисон аугаа ялалтын 70 жилийн ойтой давхцаж байгаа, үүний олон арга хэмжээ нь энэ ойтой холбоотой байна. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан “Оросын дуу хоолой” радиогоос зарласан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол 10-р сарын 6-нд Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно. Сарын ажлын хүрээнд Буриадын бүгд найрамдах улсын өдрүүд Улаанбаатар хотод болно. Буриадын бүгд найрамдах улсын тэргүүн Вячеслав Наговицын тэргүүтэй төлөөлөгчид сарын ажлын нээлтэд оролцлоо. Буриадын өдрүүдийн үеэр нийслэлчүүд Орос улсын өвөрбайгалийн бүс нутгийн олот амжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, анагаах ухаан, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцана. “Дугуй ширээний уулзалтын” үеэр Монголын ажил хэргийн хүмүүс буриадын ажил нэгт нөхөдтэй янз бүрийн салбарт хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. 49 дэх сарын ажлын нээлтэнд Монгол улсад ОХУ-ын хэргийг түр хамаарагч Александр Шманевский, Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицин нар үг хэлэв. Ёслолын арга хэмжээний төгсгөлд Буриадын улсын дуурь, бүжгийн театрын жүжигчид, Буриадын эстрадын “Байгал” хамтлаг оролцсон баярын концертоор өндөрлөллөө. Монгол улсын нийслэлээс гадна Багануур, Чойр, Арвайхээр хотод сарын ажлын арга хэмжээ болно.