БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Вень Цзябяо ням гаригт Пхеньянд хүрэлцэн ирлээ. Зочинд өндөр хүндэтгэл үзүүлэж БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир өөрөө онгоцны шатны дэргэд хүлээж авлаа. Солонгосын цөмийн асуудлаар хийж байгаа 6-н талын хэлэлцээрт Пхеньяныг буцаах талаар Вень Цзябяогийн хийх хэлэлцээр ургаштай болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
ОХУ, Хятад. АНУ,Япон, 2 Солонгос улс оролцдог 6-н талын хэлэлцээрийг эхлүүлэх бага ч гэсэн найдвар төрж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Алексей Бородавкин бямба гаригт мэдэгдлээ. Хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар талууд өөр хоорондоо дипломат сувгаар харилцаж мен НҮБ, МАГАТЭ-тэй зөвлөлдөж байна. Орос улс энэ албан бус зөвлөлдөөнд идэвхитэй оролцож байна гэж диполматч тэмдэглэлээ. Бүрэн хэлэлцэж тохирно гэж хэлэхэд эрт байгаа боловч мөс хөдлөж эхэлсэн гэж хэлж болохоор байна. Сүүлийн үед Пхеньян диполмат байдалд шилжиж цөмийн асуудлыг дахин хэлэлцэхэд бэлэн байна гэсэн ойлголт өгч байна. Цөмийн зэвсгээс татгалзсны хариуд Пхеньян дэлхийн хамтын нийгэмлэгийн эдийн засгийн тусламжид найдаж байна. Хамгийн гол нөхцөл бол аюулгүй байдлын баталгаа юм. Пхеньян хэлэлцээрийн явцад түүнтэй адил тэгш тувшинд харилцахыг шаардаж байна гэж Оросын ШУА-ын Дорно дахины Солонгос судлалын хүрээлэнгийн захирал Александр Воронцов манай радиод өгсөн ярилцлагадаа хэлээд:
6-н талын хэлэлцээрт оролцож байгаа БНАСАУ-ын түншүүд өөрсдийнхөө үүргийг бүрэн биелүүлээгүй. Графикаа зөрчиж бас давхар шаардлага тавьж байсан. Умард Солонгос улс цөмийн зэвсгээ хумих болон бүрэн устгасаны хариуд өгөх нөхөн төлбөр, юуны түрүүнд тус улсын аюулгүй байдлын баталгаа, мазут, эдийн засгийн тусламж зэргийг шаардаж байна. БНАСАУ-ын хувьд энэ арга хэмжээнүүд амин чухал юм. Мэдээж нэг дүгээрт улс орны нь аюулгүй байдал орчин үеийн нөхцөл байдалд улс орноо яаж аврах вэ? зэрэг асуудлууд хамгийн гол нь юм. Өөрөөр хэлвэл улс орны нь аюулгүй байдал. Пхеньян энэ талаар байнга нээлттэй ярьж байгаа. Солонгосын хойг дээр үүссэн цөмийн зэвсгийн энэ хэцүү асуудлын гол саад нь АНУ, БНАСАУ 2-ын хоорондын зөрчлийг зохицуулаж чадахгуй байгаатай холбоотой учраас Вашингтон хариуцлага хүлээх ёстой.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн үед олон улсын алан хядах ажиллагааг санхүүжүүлдэг орны цэсээс БНАСАУ-ыг гаргасан билээ. Гэвч энэ нь хоёр орны харилцааг сайжруулаагүй. Юуны өмнө худалдаа эдийн засгийн харилцаа орж байна. АНУ-д одоо болтол коммунист орнуудад туслахыг хоргилсон хууль үйлчилж байгаатай холбоотой юм. Үүнээс үүдээд Пхеньян үндсэн хуулийнхаа 3-н зүйл ангиас «коммунизм» гэсэн үгийг хаслаа. Хагас зуун жил ийм уриатай амьдарч ирсэн улсын хувьд энэ нь шийдвэртэй алхам юм.