Орос улс ДХБ-д элсэх сонирхолгүй боллоо гэж ДХБ-ийн ерөнхий захирал Паскаль Лами үзэж байна. Үүний нэг тод жишээ нь Орос улс Казахстан, Белорус улсуудтай нэгдсэн гаалийн холбоогоор ДХБ-д элсэх гэсэн оролдлого, энэ нь тус байгууллагын дүрэмд харшлаж байгаа бөгөөд орос улсын гишүүнээр элсэх явдалд саад тотгор болно. Орос улс ДХБ-д элсэх явдал нь Москвагийн хувьд стратегийн зорилго гэж ерөнхий сайдын 1-р орлогч Игорь Шувалов мэдэгдлээ. Түүний хэлснээр ОХУ, Казахстан, Белорус улсууд гаалийн нэгдсэн орон зайгаар тус байгууллагад элсэх ёстой.