Саяно-Шушены УЦС-д осол болсны улмаас 75-н хүн нас барсан бөгөөд энэ тухай илтгэлийг Оросын засгийн газарт танилцууллаа. УЦС-ийн 2-р гидро агргатетад илүүдэл ачаалал үүсэн учраас бэхлэлт нь эвдэрч осол гарсан гэж илтгэлд өгүүлжээ. Энэ осолд комисс 6-н хүнийг буруутгасан байна. Эдний дотор «ЕЭС России» ОХК-ийн дарга асан Анатолий Чубайс, «РусГидро» НХК-ийн захиралуудын зөвлөлийн дарга асан Вячеслав Синюгин, Эрчим хучний яамны сайд асан Игорь Юсуфов нар байна. УЦС-ийн ажилчид осол болоход ямарч бэлтгэлгүй байжээ гэж комисс дугнэлт гаргасан байна. Саяно- Шушений УЦС-д болсон осол нь техникийн, зохион байгуулалтын болон ажилдаа хайхрамжгүй хандсан зэрэг цуврал муу үйл ажиллагааны илрэл гэж Оросын техникийн хяналтын газрын дарга Николай Кутьин мэдэгдлээ. Осолоос үүдсэн хохиролыг 7 тэрбум рубль гэж тооцжээ.