Өнгөрсөн лхагва гаригт хэд хэдэн удаа газар хөдлөлт болсон Индонезийн Суматра аралын Паданг хотын нурсан зочид буудлын орчмын газрыг магадлан судлах ажлаа оросын аврагчид эхэллээ. НҮБ-ийн мэдээгээр мянга гаруй хүн нас баржээ. Сүүлийн үеийн мэдээгээр нуранги дор 4000 орчим хүн байж магадгүй. Яг хичнээн хүн сураггүй алга болсон талаар тодорхой мэдээ одоо болтол байхгүй байна. Суматра арал дээр 17 орны аврагчид ажиллаж байна. Маш хүчтэй сүйрсэн Паданг хотыг хэдэн сектор болгон хуваажээ. Оросуудад хамгийн их нурсан хэсэг таарсан байна.