Гүрж, Абхаз болон Гүрж, Өмнөд Осетийн хооронд үл халдах тухай гэрээ нь хуулиар үүрэг хүлээх ёстой. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш, тус бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Сергей Шамбтай хийсэн яриа хэлэлцээний төгсгөлд энэ тухай мэдэгдэв. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исаков Сухумаас дэлгэрэнгүйг хүргэнэ.
Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өөрийн мэдэгдлээ тайлбарлахдаа, “Орос улс Гүржид халдаагүй, харин Гүрж улс Өмнөд Осетид халдсан” хэмээн тэмдэглэв. Кодорын хавцлаас олдсон баримт бичигт Абхазийн эсрэг мөн ижил арга хэмжээ авахаар бэлтгэж байсныг баталж байна. Хүч үл хэрэглэх тухай хуулиар үүрэг хүлээсэн баримт бичиг байхгүй тохиолдолд Гүрж “түрэмгий зөн билгээр” 2008 оны кавказын хямарлыг давтаж болзошгүй хэмээн сайд тэмдэглэв.  Бид Женевийн хэлэлцүүлэг, мөн өрнөдийн түншүүдтэй харилцаа тогтооход энэ асуудлыг өргөн тавихад, хүч үл хэрэглэх тухай зарчмын нэгийг оруулсан Медведев-Саркозийн төлөвлөгөө хангалттай гэж хэлдэг. Гүржийн халдлагыг таслан зогсоох ажиллагаа дууссаны дараа нөхцөл байдлыг тогтворжуулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн, мөн үүний ач холбогдлыг харгалзсан ч, энэ нь ердөө улс төрийн гэрээ юм. Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев болон Францын ерөнхийлөгч Николя Саркози нарын өнгөрсөн оны 8-р сарын 12 болон 9-р сарын 8-нд гарын үсэг зурсан хоёр баримт бичигт Европын Холбоо хүч үл хэрэглэх тухай баталгаа болох үүрэг хүлээдэг. Европын Холбоо энэ баталгаагаа чанд биелүүлнэ гэж бид Абхаз болон Өмнөд Осетийн ажил нэгт нөхдийн хамт найдаж байна. Тбилисийн өнөөгийн удирдлагын зан авирыг бид мэдэх тул Гүрж болон Өмнөд Осет, мөн Гүрж болон Абхазийн хооронд хүч үл хэрэглэх тухай хуулиар үүрэг хүлээсэн баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай гэж үзэж байна хэмээн Сергей Лавров тэмдэглэв.  Энэ баримт бичигт гарын үсэг зурахад өөдрөг бодол бага байна гэж Абхазийн Гадаад хэргийн сайд Сергей Шамба юуны түрүүнд тэмдэглэсэн юм. Энх тайван тогтоох хуулиар үүрэг хүлээсэн гэрээ байгуулснаар Сухумийн тусгаар тогтнол хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болно гэж Тбилис үзэж байна. Энэхүү мэдэгдэл нь Абхазийн аюулгүй байдал тулгамдсан асуудал болохыг дахин баталж байна. Тэгээд ч Тбилис өршөөгөө авах оролдлого хийсээр байна. Тиймээс оросын хилчид абхазийн түншүүдтэйгээ хамт Абхазийн улсын хилийг тэр дундаа Хар тэнгисээс зөрчихийг чанд хянаж байна. Түүгээр ч зогсохгүй Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапштай уулзасны дараа Абхазийн усыг хамгаалж байгаа оросын цэрэг-тэнгисийн хүчин шаардлагатай тохиолдолд тус бүгд найрамдах улсад хүргэж байгаа хүмүүнлэгийн ачааг хамгаалах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн манай цэрэг-техникийн хамтын ажиллагааны заагийг арилгах бусад хэлэлцээ байгуулахаар бэлтгэж байна хэмээн сайд тэмдэглэв. Энэ бүхэн Сухумиийн тусгаар тогтнол, хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй бүхэлд нь бүс нутгийн байдлыг тогтворжуулахад нөлөөлж байна. Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш Орос улсын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа, “Оросоос илүү бидэнд ойр улс байхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Энэ баримтаас үүдэн өнөөдөр Москва тогтворгүй хөршөөс нь залуу бүгд найрамдах улсыг хамгаалахыг хичээж байна.