“Киевийн” хамба хэмээн нэрлэдэг Москвад хамаардаг украины үнэн алдартны шашны сүмийн ажлын хэсгийн анхны уулзалт болов. Украины үнэн алдартны шашны нэгдлийн тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх найдвар төрүүлж байна гэж төлөөлөгчид мэдэгдэв. Москва болон Бүх Оросын хамба Кирилл саяхан Украинд айлчлахдаа хагарал бутралыг даван туулахыг украины үнэн алдартны шашны төлөөлөгчдөд уриалсан билээ.