Оросын төр засаг энэ жил сайн ургац авна гэж таамаглаж байна. Сибирийн нутаг орчмын ургац сайн байгаа тул анх 90 сая тонн ургац хураана хэмээн таамагласан бол 95-97 сая тонн үр тариа хураах төлөвтэй байна. Үр тариа дотоодын хэрэгцээ, мөн экспортод хүрэлцэнэ. Өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 50 гаруй хувиар илүү байна. 8-10 жилийн дараа одоо 20 сая тонн байгаа үр тарианы экспортыг 50 сая тонн хүргэхээр төлөвлөж байна. Орос улс үр тарианы экспортоор дэлхийд эхний дөрөвт орж байна.