Москва хотын оршин суугчдын олонх нь “Нэгдсэн Орос улс” намын төлөө санал өгөв. Хотын Думын сонгууль болохоос долоо хоногийн өмнө “Левада-Центр” байгууллагаас явуулсан соицологийн судалгааны дүн үүнийг харуулж байна. Одоо парламент болон бүс нутгийн ихэнх хууль тогтоох байгууллагад олонх болж байгаа тус намыг Оросын нийслэлийн хүн амын 55 хувь нь дэмжиж байна.