Индонезийн Суматра аралд лхагва гаригт болсон хөнөөлт газар хөдлөлж, 1000 гаруй хүний аминд хүрсэн билээ. Өнөөдөр тус аралд Орос улсын Онц байдлын яамны тусгай тоног төхөөрөмж бүхий Ил-76 хоёрнисэх онгоц газардлаа. Нисэх онгоцонд дээд зэргийн туулах чадалтай гурван машин, Орос улсын Онц байдлын яамны аврагч, сургуультай нохойтой мэргэжилтнүүд, эмч, сэтгэл зүйч зэрэг 35 хүн байна. Суматра аралд 2 дахь нисэх онгоцоор эмч нарын бүлэг, нүүдлийн эмнэлэг зэргийг хүргэжээ.