Европын Холбооны үндсэн баримт бичиг Лиссабоны гэрээг 10-р сарын 2-нд Ирландад болсон санал хураалтын үеэр сайшаалаа. Дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжилтнүүд бараг нэгэн дуугаар ийм таамаглал хийж байна. Ирландчүүдын бараг 60 орчим хувь нь “тийм” гэсэн санал өгсөн гэж тэдний олонх нь үзэж байна. Өнөөдөр саналын эцсийн дүн гарна. Ирландад 2008 оны 6-р сард Лиссабоны гэрээний асуудлаар анх болсон бүх нийтийн санал хураалтаар сонгогчдын бараг 53,5 хувь нь үүний эсрэг санал өгчээ.