Орос улсын Онц байдлын яам жил тутам 100 мянган хүнийг аварч байна. Орос улсын Онц байдлын яамны Улсын гал түймэртэй тэмцэх албаны Академийн нэгдүгээр дамжааны сонсогчид тангараг өргөх ёслолын үеэр Онц байдлын яамны дэд сайд Владимир Пучков өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр Орос улсад жил тутам 100-аад аврах ажиллагаа явуулж, 200 мянга орчим түймрийг унтараадаг. Орос улсын Онц байдлын яам энэ жил 40 оронд хүмүүнлэгийн ажиллагаа явуулсан байна. Улсын гал түймэртэй тэмцэх албаны Академийн нэгдүгээр дамжааны 225 сонсогч тэрд дундаа 33 бүсгүй тангараг өргөлөө. Гал түймрээс урьдчилан сэргийлэх талбарт өндөр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг Оросын эрдэм шинжилгээ боловсролын тэргүүлэх байгууллагын нэг нь тус академи билээ.