Дэлхийд болон Ази-Номхон далайн бүс нутгийн байдлаас үүдэн Орос, Япон улс орчин үеийн сорил, аюул заналын өмнө хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин өнөөдөр Эрхүүд нээгдсэн Орос-Японы 6 дахь форумын үеэр ийнхүү мэдэгдэв. Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарал, олон улсын терроризм, мансууруулах бодисын наймаа, ядуурал, хүрээлэн буй орчныг бохирдуулах, халдварт өвчин, зэрэг асуудлыг даван туулах тухай хэлэлцсэн гэж дипломатч тэмдэглэв. Энэ бүх асуудал Ази Номхон далайн бүс нутагт нөлөөлж байна. Энэ нь тухайлбал Солонгосын хойгийн цөмийн асуудал, Зүүн-Өмнөд Азид террорист хүчин идэвхжсэн, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал хурцадсан, ядуу орнуудын тогтвортой хөгжлийг хангаж, сэргээх, Афганистаны мансууруулах бодисын наймааг таслан зогсоох зэрэгтэй холбоотой юм. Түүний хэлснээр дэлхийн хямарлын энэ үед Ази Номхон далайн бүс нутагт олон туйлт олон улсын системийг бүрдүүлдэг гол элементийн нэг бүс нутгийн хүчин зүйлийн дэлхийн бодлогод гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгааг улам ойлгож байна.