Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Гүрж, Абхаз, Өмнөд Осетид үл давших тухай гэрээ байгуулахыг уриаллаа. Энэ гэрээ “хуулиар үүрэг хүлээх” учиртай гэж тэрээр тэмдэглэсэн юм. Орос улсын Гадаад хэргийн сайд Абхазийн ажил нэгт нөхөр Сергей Шамботой яриа хэлэлцээ хийсний дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн гэж манай сурвалжлагч дамжуулав. Үүнээс гадна Сергей Лавров “Орос улс Гүржид бус, Гүрж улс Өмнөд Осетид халдсан” хэмээн тэмдэглэв. Кодорын хавцлаас олдсон баримт бичигт баталснаар Абхазийн эсрэг мөн ижил арга хэмжээ явуулахаар бэлтгэж байсан нь тодорхой байна. Тиймээс хүч үл хэрэглэх тухай хуулиар үүрэг хүлээсэн баримт бичиг байхгүй тохиолдолд гүржийн удирдлагын “түрэмгий зөн билиг” нь 2008 оны Кавказын хямарал дахин давтагдахад хүргэж болно гэж Орос улсын Гадаад хэргийн сайд тэмдэглэв.